Цаг уурын мэдээ > Хөдөө аж ахуйн цаг уурын тойм
2018 оны 2 дугаар сарын 2-р арав хоногийн ХӨДӨӨ АЖ АХУЙН ЦАГ УУРЫН ТОЙМ
ХӨДӨӨ АЖ АХУЙН ЦАГ УУРЫН 10 ХОНОГИЙН ТОЙМ
/2018 оны 2 дугаар сарын 2-р арав хоногийн байдлаар/
Агаарын температур: Энэ арав хоногт агаарын дундаж температур ихэнх нутгаар -16,4, ...-21,4 градус хүйтэн ба Увс нуур, Тэс голын хөндийгөөр -25,5...-30,5 градус, , нийт нутгаар ихэнх хугацаанд шөнөдөө -29... -39 градус хүйтэн, өдөртөө -15... -25 градус хүйтэн байлаа. Энэ 10 хоногийн дундаж температурыг олон жилийн дундажтай харьцуулахад Завхан, Зүүнхангай, Наранбулаг, Хяргас сумдын нутгаар олон жилийн дунджаас хүйтэн, бусад сумдын нутгаар олон жилийн дунджын орчим буюу дулаан байсан байна.
Салхи: Нийт нутгаар ихэнх хугацаанд 5-9 м/сек салхитай байсан ба Өмнөговь, Өлгий сумдын нутгаар салхи түр зуур 14-18м/сек хүрч салхилсан байна.
Хур тунадас: Энэ 10 хоногт Өлгий, Ховд сумдын нутгаар хур тунадас ороогүй, Малчин, Улаангом, Баруунтуруун, Давст, Зүүнговь, Хяргас сумдын нутгаар 1-2 удаа 2,1-5,5мм, бусад сумдын нутгаар 0,2-1,8мм тунадас унасан байна.
Цасан бүрхүүл: Нийт нутгийн 90 орчим хувьд цасан бүрхүүлтэй байна. Малчин, Тэс, Улаангом, Баруунтуруун, Хяргас сумдын нийт, Давст, Зүүнхангай сумдын хойд хэсгээр цасны дундаж зузаан 20 - 30см хунгарласан газар,гуу жалгандаа 40-70см, нягт нь 0,27-0,37 г\см3, Өндөрхангай, Цагаанхайрхан сумын хойд, Зүүнговь, Сагил, Түргэн, Тариалан сумын ихэнх хэсгээр 5-19см зузаан, хунгарласан газар,гуу жалгандаа 40-70см, Өмнөговь, Бөхмөрөн, Ховд, Өлгий сумдын ихэнх нутгаар цасан бүрхүүлгүй уулаараа, гуу жалгандаа цастай байна, бусад сумдын нутгаар 1-4см цастай байна.Цас ихтэй нутгуудаар малын идэш тэжээл муу өвөлжилт хүндэрч байна.
Мал аж ахуйн үйлдвэрлэл: Энэ 10 хоногт мал оторлох, нэмэгдэл тэжээл өгөх зэрэг ажил үргэлжлэн явагдаж зарим сумдад бог мал төллөж эхэлсэн байна.
Увс аймаг
УЦУОШГазар
2018.02.22